Ховд аймгийн 17 суманд хэрэгжих “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төслийн үйл ажиллагаа эхэллээ

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

ХБНГУлс болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөлд Ховд аймгийн 17 сумыг хамруулахаар өнгөрсөн 2019 оны 06-р сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.

Image may contain: 2 people, people standing

Тэгвэл энэ ажил биелэлээ олж 2027 оны 2-р сар хүртэл 6 жилийн хугацаанд нийт 32,5 сая евро буюу 90 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа эхэллээ. Өнгөрсөн Бямба гарагт /2020.03.28/ төслийн олон улсын ахлах зөвлөх Хартмут Аббергерээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудал, 2 талын үүрэг хариуцлагын талаар санал солилцов.

Image may contain: 3 people, people sitting

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг баруун бүсийн аймгууд болох Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын нийт 50 сумыг 5 кластер бүс нутагт хамруулж, хэрэгжүүлнэ. Тухайлбал, Төслийн 2-р кластерт Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Ховд сум, 4-р кластерт Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Жаргалант сумууд тус тус багтаж байна. Мөн 3-р кластерт Ховд сум, 5-р кластерт Булган, Алтай, Үенч сум давхцан багтаж байгаа юм.
Төслийн хүрээнд тухайн бүс нутгийн ард иргэдийн байгаль орчинтойгоо дасан зохицох, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалуулах замаар амьжиргааг нь дээшлүүлэх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах юм.

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting, table and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ