Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ.
Монголын Ахмадын баярын 32 дахь өдрийг тохиолдуулан Жаргалант сумын нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Жаргалант сумын ЗДТГ, сумын Ахмадын хороо хамтран
“Ахмадын баярын нэгдсэн арга хэмжээ”-г энэ сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Жаргалант сумын 12 багийн 450 гаруй ахмад буурлууд хүрэлцэн ирсэн уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн оролцож нийт ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрийн дээд одон медаль болон бусад шагналаар шагнагдсан буурлуудын шагналыг аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Наран багийн өндөр настан Х.Кармен,
Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдгээр Алагтолгой багийн өндөр настан Г.Хонгороо, Бугат багийн өндөр настан Х.Янжмаа, Цамбагарав багийн өндөр настан С.Оролмаа,
Монголын Манлай Ижий холбооны нэрэмжит шагналаар Магсаржав багийн өндөр настан Ж. Цэвэгжав, Бичигт багийн өндөр настан Х.Эрхэмбаяр, Рашаант багийн өндөр настан А. Дагийсүрэн, Цамбагарав багийн өндөр настан Д.Эрдэнэбат, Д.Тогтох, Д.Отгонбаяр нар энгэрээ мялаалаа.
Мөн Ахмадын баярыг угтан сумын Ахмадын хороотой хамтран зохион байгуулсан спортын 4 төрөлт тэмцээний шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгөв.
Ховд аймгийн хэмжээнд 8981 ахмад настан амьдарч байна.
Насны бүлгээр нь авч үзвэл:
ЭРЭГТЭЙ
60-64 насны 1363 ахмад настан
65-69 насны 736 ахмад настан
70-аас дээш насны 829 ахмад настан
ЭМЭГТЭЙ
55-59 насны 2008 ахмад настан
60-64 насны 1597 ахмад настан
65-69 насны 1047 ахмад настан
70-аас дээш насны 1401 ахмад настан бий.