
-Аргын тооллын 4 сарын 5. Ням (Адьяа) гараг (2026)-Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 18, өдөр шарагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал шороо, од эрхтний тэргүүн-15, арвидах барилдлагат. Сарын цээр өдөр. Ханш нээх-02:43.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:23-19:27.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.