Засгийн газар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг Ховд аймгийн Цэргийн штаб, бүрэлдэхүүний хамтаар энэ сарын 03-аас хуваарийн дагуу зохион байгуулсан. Хугацаат цэргийн албанд татагдсан залуусыг өнөөдөр /2024.10.16/ аймгийн төв талбайгаас үдэн гаргалаа. Иргэний цэргийн үүргээ биелүүлж цэрэгт мордсон залуус Ховд аймаг дахь Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Баян-өлгий аймаг дахь барилгын цэргийн 340 дугаар анги, Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид алба хаахаар хуваарилагджээ. Огноо: 10/16/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1334 Мэдээ таалагдсан: