Хүүхдийг ивээх сан нь Ховд аймагт 2018 оноос хойш зургаан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл юм. Энэхүү төслийн удирдах зөвлөл өнөөдөр
/2024.10.16/ уулзаж төслийн хүрээнд боловсруулан гаргасан сургалтын гарын авлагууд, тэдгээрийн агуулгыг танилцуулж, төслийн хэрэгжилтийн явцын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын төслийн зохицуулагч Ж.Батцэцэг, хөтөлбөрийн ажилтан Э.Оюумаа болон аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, Боловсрол шинжлэх ухааны газар, ХГБХХГ, Цагдаагийн газар, Жаргалант сумын төлөөлөл, төсөл хэрэгжиж буй 1-р сургуулийн захирал, холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Мөн Дарви сумын ЕБС-ийн захирал, Дарви сумын Засаг дарга О.Ганцоож цахимаар оролцов.
Хүүхдийг Ивээх Сан 2023 оноос
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын 5 дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлж байгаа. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль, Дарви сумын ерөнхий боловсролын сургуульд 2 дахь жилдээ уг төслийг хэрэгжүүлж байна.