“Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд алслагдсан багийн сурагчдад хүүхдийн автобусаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр
“Хүүхдийн автобус, хүүхэд хамгаалал” нээлттэй тендер шалгаруулалтыг энэ оны 7-р сард зарласан.
Шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэгчээр “Хан туул трейд” ХХК шалгарч өнөөдөр /2024.10.07/ хүүхдийн гурван автобусыг орон нутгийн ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.
Орон нутгийн төсвийн 590 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлэгдэж буй эдгээр автобус нь БНХАУ-ын Фотон үйлдвэрийнх. 56 хүүхдийн суудалтай, стандартад нийцсэн, бүрэн камержсан гэдгээрээ давуу талтай бөгөөд үйлдвэрээсээ шууд нийлүүлэгдэж байгаа юм.