
Монгол Улсын Их хурал, Эрчим хүчний яам, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран
"СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ" үзэсгэлэн зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн санаачилгаар өнөөдөр /2026.04.27/ зохион байгуулсан арга хэмжээг аймгийн Засаг дарга М.Амарсанаа нээж үг хэллээ. Тэрбээр,
Эрчим хүчний яамнаас энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ"-ийн хүрээнд "Мянгад" 10МВт-ын нарны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр гэрээ байгуулсан. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед дээрх станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал импортын эрчим хүчийг бууруулж эдийн засгаа хэмнэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Тус арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Энхцэцэг нар оролцож энэ чиглэлд баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
"Хашаандаа сайхан амьдаръя” зорилтот хөтөлбөрийн үр шимийг хүртсэн айлууд сэргээгдэх эрчим хүч буюу нарны хавтан ашиглан хямд өртгөөр халаалт, цахилгааны асуудлаа шийдэх, илүү гарсан цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлж мөнгө олох боломжтойг дурдлаа.

Энэ үеэр Сэргээгдэх эрчим хүчээр эрчим хүчээ хэмнэх, нэмэлт орлого олох талаар холбогдох албаны төлөөлөл үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгж, иргэдэд танилцууллаа.
Мөн Сэргээгдэх эрчим хүчний компаниуд болон банкнууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж зөвлөгөө өгөв.




