Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ховд аймагт ажиллав

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Сандра Шүфани Ховд аймагт айлчлал хийлээ. Элчин сайдыг аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд хүлээн авч уулзан Канад сангаас Монгол улс тэр дундаа Ховд аймагт хийж хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар санал солилцов. 

1 хүн ба хичээл хийж байна нарын зураг байж магад

2018 оноос хойш “КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧИЛГА (КСОНС) хөтөлбөрөөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тэр дундаа Хүүхдийн тасаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төв болон Уламжлалт эмчилгээний тасагт шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж хамтран ажилласан байна. Энэ төслийн үр дүн ямар байгаатай газар дээр нь танилцах нь энэ удаагийн томилолтын нэг зорилго гэдгийг онцоллоо.  

Цаашид “КАНАД САН”-ийн хүрээнд Ховд аймагт ХАА, газар тариалангийн салбарт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа тухайн орон нутгийн санаачилгыг дэмжиж зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлж Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр тооцоолж байна гэлээ. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Х.Батболд:
“КАНАД САН”-аас орон нутагт үр дүнтэй олон чухал төсөл, хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж хамтын ажиллагаандаа амжилт хүслээ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ