
Аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр
/2026.04.23/ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилга, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Төлөвлөгөөний дагуу их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж ажил урагштай байгааг онцоллоо.
Гүйцэтгэгч
"ПАУЭР ЧАЙНА" компанийн өгч буй мэдээллээр 22 хувийн гүйцэтгэлтэй явна.

Өнөөдрийн /2026.04.23/ байдлаар энд 320 хүн ажиллаж байгаагийн 70 орчим хувь нь орон нутгийн иргэд.
Бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалан ажиллах хүчний тоог нэмэгдүүлж ирэх зун гэхэд 600-д хүргэхээр тооцож байна.

ЭХ СУРВАЛЖ:МОРХЫН АМАРСАНАА