Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ойлголт хандлагыг өөрчлөх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор
“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ ХОВД-3” аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулна.
“Хандлагаа өөрчилж-Хамтдаа хүртээмжтэй ирээдүйг бүтээцгээе” уриалга дэвшүүлж буй тус аяныг 2022 оноос хойш гурав дах жилдээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, ХБХХТөв, ХБХЭЭХ, Норвегийн тусламжийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагууд, холбоод хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд:
-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулна.
Сайн дурын ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулна.
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба орчны хүртээмж“ сэдэвт "ВИДЕО КОНТЕНТ”-ийн уралдаан зарлана.
-Багш, нийгмийн ажилтнуудад зориулсан “Хүүхдийн нийгэмшихүйн ур чадвар” сургалт зохион байгуулна.
-“Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн оношилгоо үнэлгээний кабинет”-д цэцэрлэгийн дэмжлэгийн баг, эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллага шалгаруулж урамшуулна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрөөр “Нөхөрсөг анд” спортын тэмцээнийг зохион байгуулна.
-Гар зургийн үзэсгэлэн зохион байгуулна.
-ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт, бүтээлийн үзэсгэлэн гэх мэт.
Аяны хүрээнд дээрх олон талт арга хэмжээг салбар бүрийн оролцоотойгоор хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.