“START UP”-ийн шилдгүүдийг шалгаруулж тус бүр 10.0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүллээ

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас жил бүр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор “START UP” хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг. 

Уламжлал болсон тус арга хэмжээг энэ долоо хоногт зохион байгуулж өнөөдөр /2024.10.18/ “ШИЛДЭГ”-үүдийг шалгаруулав. 

Энэ удаагийн арга хэмжээнд 40 гаруй залуус бүртгүүлэн 17 баг болон оролцож 17 бизнес санааг танилцуулан өрсөлдлөө. 

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Эдгээрээс Булган сумаас оролцогч Г.Ганхүлэгийн “ШИМТ ТЭЖЭЭЛ” гэсэн бизнес санаа тэргүүн байр,  Жаргалант сумаас оролцогч С.Баярхүүгийн “ТОГЛООМЫН ТӨВ” II байр, Булган сумаас оролцогч С.Түмэн-өлзийн ”ИНГЭНИЙ ФЕРМ” III байрт шалгарч тус бүр 10.0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авлаа. 

4 хүн, мөнгө ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймаг 2017 оноос хойш “START UP” хөтөлбөр, арга хэмжээг 23 удаа зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд нийт 52 бизнес санааг дэмжиж 490.0 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг буцалтгүй болон хүүгүй зээлийн хэлбэрээр олгоод байна.
 
Анх "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас ердөө ганцхан шилдэг бизнес санааг дэмжиж санхүүжүүлдэг байсан. 
Тэгвэл аймгийн Засаг даргын санаачилгаар сүүлийн гурван жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас жил бүр 2-3 шилдэг бизнес санааг нэмж шалгаруулдаг болсон нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг чухал ажил болсон байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилготой нэг чухал хөтөлбөр бол “START UP”
Энэхүү хөтөлбөр арга хэмжээнд оролцох залуусын идэвх санаачилга, оролцоо, ур чадвар жилээс жилд илүү нэмэгдэж Монгол улсад жишиг болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. 

Залуустаа амжилт хүсье.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ