"ЦАГ ХУГАЦААГ ГООДОХУЙ" номын нээлт боллоо

May be an image of the Oval Office and text

МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр уран бүтээлийн зургаа дахь номоо баринтаглалаа.

May be an image of text

Өнөөдөр /2026.04.24/ зохион байгуулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар болон найрагчийн төрсөн нутаг Дуут сумынхан, уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээг аймгийн Нийтийн номын сангийн хамт олон яруу найрагч М.Отгонбаяртай хамтран зохион байгуулав.

May be an image of one or more people and text

М.Отгонбаярын хувьд 2006 онд уран бүтээлийн анхны номоо "НИЛ ГИЙХ ҮҮР" нэртэйгээр гаргаж байжээ.
 
Түүнээс хойш “Ноц улаан сар”, “Сураггүй хаврыг хүлээхүй”, “Амраглан гуниглан” яруу найргийн номууд хэвлүүлж байсан бөгөөд  2015 онд “Сураггүй хаврыг хүлээхүй" уран бүтээлээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

Зургаа дахь буюу "ЦАГ ХУГАЦААГ ГООДОХУЙ" бүтээлдээ 2020 оноос хойш бичсэн шүлэг, яруу найргаа багтаасан гэлээ.

May be an image of one or more people, newsroom and text

May be an image of text

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ