Өнөөдөр /2024.10.03/ хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаар:
-Цаг агаарын мэдээ,
-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нэмэлтээр хүсэлт ирүүлсэн засвар үйлчилгээ зайлшгүй хийх шаардлагатай орон сууцнууд гэсэн 2 асуудал хэлэлцэв.
Хурлын эхэнд аймгийн УЦУОШТөвийн дарга Г.Энхзаяа цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Үүний дараагаар төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Зэрэг сумын Дулааны станцын зуухны засвар,
Жаргалант сум-Тулгын 3-30 айлын фасад, дулаалга, узель засварын ажил,
Ширбазар 38 айлын орон сууцны гадна дулааны шугам сүлжээ,
Толхын ойлын 24 айлын орон сууцны халаалтын гадна магистрал,
Их Монгол А байрны халуун усны шугам, халаалтын шугам засвар,
Хангамжийн хашаан доторх “Хашаа өргөө” ХХК-ний 12 айлын орон сууцны шугам сүлжээний засвар үйлчилгээг хийх шаардлагатай байгаа талаар аймгийн Ерөнхий архитехторч, Хот төлөвлөлт, газрын харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэл мэдээлэл танилцуулсан юм.