Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Манхан суманд ажиллав

May be an image of one or more people and crowd

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс Ховд аймагт ажиллаж байна.

Албан томилолтын хүрээнд Манхан суманд ажиллаж, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. 

May be an image of text

Уулзалтын үеэр тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр таван удаа сонгогдон ажиллах хугацаандаа Хууль зүй, Батлан хамгаалах, Зам тээврийн сайд, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа хэрэгжүүлсэн бодлого, санаачлан батлуулсан хууль тогтоомж, орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг танилцуулав.

May be an image of one or more people

Мөн Улсын Их Хурлын даргын хувьд цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, анхаарах асуудлуудаа иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

May be an image of one or more people and text

Улсын Их Хурлын дарга асан, төрийн дархан түшээ Д.Дэмбэрэл гуай Манхан сумын харьяат. Түүний төр, улс төрийн ажлын арвин туршлагыг залгамжлан тус сумаас төрсөн Улсын Их Хурлын хоёр дахь дарга болж буйд нутгийн иргэд бахархалтай байгаагаа илэрхийлэв.

May be an image of one or more people and text

Түүнчлэн Улсын Их Хурлын даргын хариуцлагатай, өндөр ач холбогдол бүхий албанд нь амжилт хүслээ.

May be an image of text

May be an image of one or more people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ