
“Жангар" туулийг уг язгуураар нь авч үлдэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ялангуяа хүүхэд, залуучуудад уламжлалт аман өвийг өвлүүлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулж буй сургалтын нээлт өнөөдөр /2026.04.22/ боллоо.

Ховд аймагт анх удаа зохион байгуулж буй уг сургалтыг Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн батламжит туульч А.Балдандорж удирдан явуулна.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:
Өв соёлоороо ондооших түүнийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд анхаарч хамтран ажиллахаа илэрхийлж амжилт хүслээ.


