
Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас өчигдөр
/2026.04.24/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон холбогдох албаны төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр:Төрийн аудитын байгууллагын 2026 онд хийж гүйцэтгэсэн аудитын талаар танилцуулж цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

Тухайлбал,-2025 оны санхүүгийн тайлангийн аудит /256 байгууллагад/
-Аймгийн Засаг даргын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудит,
-Аймгийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн аудит,
-"Улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн" сэдэвт гүйцэтгэлийн аудит,
Аудитын ерөнхий мэдээлэл, аудитаар илэрсэн зөрчил, төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн талаар гүйцэтгэсэн аудитын багийнхан танилцуулав.