“ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

May be an image of one or more people

Монгол Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлын хэсгээс өнөөдөр /2026.04.30/ “ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

No photo description available.

Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Э.Болормаа оролцож ойн тухай хуулийн шинэчлэл нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах бодлогыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. 
   
May be an image of one or more people

Хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, шийдвэр гаргагчид болон ойн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хуулийн төслийн агуулга, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. 

“ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА”-ын төсөлд иргэд, олон нийт болон мэргэжлийн байгууллагуудын санал чухал. Тиймээс цаашид иргэд, аж ахуйн нэгжүүдийг орон нутгийнхаа ойн сан, байгаль хамгаалал, ойжуулалтын асуудлаар саналаа үргэлжлүүлэн info@forest.gov.mn хаягаар ирүүлэхийг уриалж байна.

May be an image of text

May be an image of one or more people and text

No photo description available.

May be an image of one or more people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ