Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайланг танилцуулах, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
/2020.01.20/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Тогтвортой амьжиргаа-3 төслийн орон нутгийн ажилтан Ж.Батсайхан, Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж, ХШҮДАХ-ийн мэргэжилтэн Б.Гантөмөр, Цэргийн штабын мэргэжилтэн Ж.Нямжаргал нар багтан ажиллаж үндсэн чиг үүргийнхээ дагуу төрийн байгууллагын ажил байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өглөө.
Ажлын хэсэг сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, бусад төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч, төрийн албан хаагчидтай уулзалт хийж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ. Мөн тус сумын төрийн байгууллагын ажил, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч ажиллав. Мөн 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, түүний ашиглалт, тохижилттой танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар сумын удирдлагуудтай санал солилцов. Цэцэг сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй, одоогоор өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн байна.