Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав



Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Чандмань суманд ажиллах үеэрээ  Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн 2019 оны 10 сард  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чандмань сумын “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ.



Тохилог, дулаан, цэвэр орчинд ажиллаж нутгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэнд сумын эмч нар талархалтай байв. Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид ч мөн өндөр сэтгэгдэлтэй буйгаа илэрхийлж байлаа. Тус эрүүл мэндийн төв нь 20 гаруй эмч ажилтантай бөгөөд мобайл технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаагаараа онцлогтой юм. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ