Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Эрдэнэбүрэн суманд ажиллах үеэрээ Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чанар, хүртээмж, зарим анхаарах асуудлын талаар зөвлөмж чиглэл өгөв.
Тодруулбал, эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм, стандартыг мөрдөх, эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудалд анхаарах, сум орон нутгийн иргэдэд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай байна гэж аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг хэллээ.
ВИДЕО:
Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төв нь 21 эмч, ажилтантай. Тус хамт олны зүгээс цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат шаардлагатай байгаа талаар санал уламжлав. Дээрх саналыг шийдвэрлэх чиглэлд холбогдох удирдлагууд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвд ажиллах явцдаа зарим ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн юм.