Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайлан, 2020 оны зорилго зорилтыг танилцуулах, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой ажлын 4 хэсэг сумдад ажиллаж байна. 01-р сарын 17-19-ний өдрүүдэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Дуут, Буянт, Манхан сумдад ажиллажээ.
Дуут сумын хувьд цас багатай, цаг агаар тогтуун, өвөлжилт өнтэй болж байна. Харин Хар ус нуурын ус зайлж, тэлж хөлдсөнөөс Буянт, Манхан сумын зарим малчид буурь бууц муутай, малын идэш тэжээл хомсдож байгааг хэлж малчид, орон нутгийн удирдлагууд хэлж байв.
ВИДЕО:
2020 оныг
“ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” жил болгон зарласан. Ирэх жилүүдэд ялангуяа хөдөөгийн хөгжилд түлхүү анхаарч
“ШИНЭ ХӨДӨӨ” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байгааг аймгийн Засаг дарга сумдын иргэдтэй уулзалт хийх үеэрээ хэлсэн үгэндээ онцлоод баг, сум, орон нутгаа хөгжүүлэхэд засаг захиргаа, төрийн албан хаагчид, иргэн бүрийг хамтран ажиллахыг уриалсан байна.
Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий төрийн албан хаагчдыг ЭМЯ-ны Жуух бичиг, аймгийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл, "Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулж баяр хүргэлээ.