Дарви сумын ахмадууд "ӨРГӨӨ"-тэй боллоо


Өнгөрсөн 2019 онд Дарви суманд улсын болон аймаг, орон нутгийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар социализмын үед ашиглаж байсан цэцэрлэгийн хуучирч муудсан барилгыг Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар засварлажээ. Энэхүү байрыг орон нутагтаа ажлын байр гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийг ажлын байртай болгох чиглэлээр ашиглахаас гадна сумын Ахмадын өргөөг тохижуулан сумын Ахмадын хороонд хүлээлгэн өглөө. Энэхүү байрны их засварын ажлыг "Очир буян өргөө" ХХК хийж 100,0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бол дотоод тохижилтын ажлыг "Зол дайчин" ХХК 20,0 сая төгрөгөөр хийж байна.





ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ