Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) 2026 онд Олон улсын Хөл бөмбөгийн Холбоо (FIFA)-ны дэмжлэгтэйгээр олон улсын стандартад нийцсэн 10 хөл бөмбөгийн талбайг барихаар төлөвлөсөн байна.Энэхүү төслийн хүрээнд өчигдөр /2026.01.19/ МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар болон Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар 40x20 хэмжээтэй мини хөл бөмбөгийн талбайг барих албан ёсны гэрээг үзэглэжээ.Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэлэхдээ:Аймагтаа олон улсын стандартад нийцсэн талбайтай болж байгаадаа баяртай байна. Хүүхэд, залуучууд ногоон зүлгэн дээр цагийг зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Шинэ талбай ашиглалтад орсноор орон нутгийн хөл бөмбөгийн спортын хөгжил илүү сайжирна. Мөн жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах боломжтой болох юм гэдгийг онцолсон байна.Аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн 10 төрлийн нэгд нь бөмбөгийн спорт багтдаг. Хөл бөмбөгийн шигшээ багт одоогоор 100 гаруй хүүхэд тогтмол хичээллэдэг байна. Огноо: 1/20/2026 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 902 Мэдээ таалагдсан: