
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой өнөөдөр /2026.01.13/ тохиож байна. Энэ өдөр Ховд аймгийн нэр бүхий зарим иргэд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.
Тодруулбал,
"Ховд Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн ахмад ажилтан Ц.Лхамсүрэн эрчим хүчний салбарт 35 жил ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж "Алтан гадас одон"-гоор,
"Ховд Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн Мөст сумын цахилгааны монтёр А.Чулуунбаатар эрчим хүчний салбарт 20 гаруй жил ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар энгэрээ мялаалаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн дээд шагналыг аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт гардуулж баяр хүргэв.
