"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д иргэдийн саналыг сонсох ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна

May be an image of newsroom and text

Төрийн байгууллагын удирдлага, ажил хариуцсан албан тушаалтнууд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д тусгай хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн саналыг сонсох ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ онд нийт 50 байгууллагын удирдлага, ажил хариуцсан албан тушаалтнууд хуваарийн дагуу ажиллана. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт 08:00-17:00 цагийн хооронд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д ажиллаж төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох байгууллагад уламжлан үе шаттай шийдвэрлүүлэх юм. Иргэд санал, хүсэлтээ 7743-1111 утсаар болон биечлэн ирж өгч болно. Энэ ажил нь иргэдээс ирж буй санал хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, иргэн болон захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой.

May be an image of text that says

Хуваарийн дагуу энэ 7 хоногийн Мягмар гарагт:

Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Г.Оюунсүрэн ажиллав. Энэ өдөр Эрүүл мэндийн яам болон ЭМДҮЗ-д санал хүргүүлэх, эмийн хөнгөлөлт, олголт, гэмт хэргийн зөрчилтэй холбоотой санал хүсэлт гомдлыг хүлээн авсан байна. 

Иргэдээс гаргасан зарим санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж хариу мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

May be an image of studying, phone, newsroom and text

Харин Пүрэв гарагт:

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга П.Батнасан нар ажиллаж иргэдийн саналыг сонсов. Тухайн өдөр Солонгос улсад гэрээгээр ажилласан тухай, нэр бүхий боловсролын байгууллагад ажиллаад цалингаа авч чадаагүй тухай зэрэг хэд хэдэн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч мөн холбогдох байгууллага албан тушаалтнаас тодруулга авч иргэнд хариу зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. 

May be an image of one or more people and text that says

Мөн 7743-1111-д өгсөн гомдол шийдвэрлэгддэг талаар зарим иргэд талархал илэрхийлжээ.

May be an image of text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ