
Энэ 7 хоногт аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байна.

Албан томилолтын үеэр:
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ -ын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт хийж үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
“Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно”
-Тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг нь орон нутаг олгодог болгож цэгцэлнэ.
-Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг цэгцэлнэ.
-Эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал бий болгож байгаа 3000 дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцэлнэ гэдгийг онцолжээ.

Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр салбарын сайд нартай бодлого, үйл ажиллагааны зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулж, 2026 оны үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг баталгаажууллаа.




