
Өнөөдөр /2026.01.23/ аймгийн удирдлагууд МоЭнКо ХХК-д нүүрс тээвэрлэдэг 26 тээврийн компанийн 1200 гаруй жолоочийн төлөөлөл болсон 200 гаруй жолоочийг хүлээн авч уулзав.

Хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж буй жолооч нар тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, нүүрс тээврийн хөлсийг нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нар аймаг орон нутгийн зүгээс баримталж буй бодлого чиглэл, байр сууриа танилцуулж, тээвэрчдийнхээ талд бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.