Шүүгч Т.Цэцэгмааг "ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ"-ээр өргөмжиллөө

May be an image of one or more people and text

Шүүгч Т.Цэцэгмааг гавьяаны амралтад нь хүндэтгэн үдлээ.

Улсын тэргүүний Зэрэг сумын харьяат Т.Цэцэгмаагийн хувьд хууль, шүүхийн байгууллагад 33 жил ажилласан байна. 

Үүний 21 жилд нь анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллажээ. 

Ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахын зэрэгцээ хууль сахиулах, шударга ёсыг тогтоохоос гадна залуу үеийг сургах, дадлагажуулахад санаачилга гарган ажилласныг хамт олон, салбарынхан нь онцоллоо.

May be an image of text

Т.Цэцэгмааг гавьяаныхаа амралтад гарч буйтай холбогдуулан өчигдөр /2026.01.14/ Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газарт "ХҮНДЭТГЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛДААН" зохион байгуулав. 

Арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, ажлын болон салбарын хамт олон, гэр бүл, ах дүү нарын төлөөлөл нь оролцож хүндэтгэл үзүүлэн сайн сайхныг хүслээ.

May be an image of text

Т.Цэцэгмаа шүүгчийн олон жилийн хөдөлмөр зүтгэл, хууль, шүүхийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр "ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ"-ийн нэгээр өргөмжиллөө. 

Энэхүү хүндтэй шагналыг аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч М.Баярт, Засаг даргын зөвлөх Д.Хуягбаатар, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Гэрэлмаа нар гардуулж баяр хүргэв.

May be an image of text

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ