Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг Алтай суманд ажиллав

14 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг сумдад танилцуулах, улс, орон нутгийн 2025 оны төсөв, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл танилцуулж, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн ажлын дөрвөн хэсэг энэ сарын наймнаас эхлэн хөдөөгийн 16 суманд тодорхой хуваарийн дагуу бүсчилсэн байдлаар ажиллаж байна. 

Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Манхан, Алтай, Үенч, Булган сумдад ажиллах юм. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваарийн дагуу энэ сарын 9-нд Алтай суманд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөрийг танилцуулж, хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. 

4 хүн нарын зураг байж магад

“ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөр нь: 

-Хүний хөгжлийн бодлого, 

-Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого, 

-Хөдөө аж аж ахуй, үйлдвэржилтийн хөгжлийн бодлого, 

-Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, 

-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн 5 бүлэг 28 чиглэл, 320 зорилттой. Хөтөлбөрийн хүрээнд онцлох 10 томоохон ажлыг хийж хэрэгжүүлнэ. 

7 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

2025 онд Ховд аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 106 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс Алтай суманд улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөшөөт-Үенч чиглэлийн 35 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамаас Алтай сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажил Орон нутгийн төсвийн 323 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ундны усны эх үүсвэрийг сайжруулах, Сургуулийн дотуур байрны засварын ажил тус тус хийгдэнэ. 

нэг буюу түүнээс олон хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Уулзалтын үеэр Алтай сумын иргэд:

-Спорт заал, Соёл төвийн засварын ажлыг эрчимжүүлэх
-Хүүхдийн цэцэрлэгийг их засварт оруулах Ахмадын ордонтой болгох
-Иргэдэд олгох 0.07 га газрыг сумын иргэдэд тэгш хүртээмжтэй олгох
-Айл иргэдэд олгох нүүрсний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарт нь анхаарах
-Багуудын Засаг дарга нарыг томилж, төрийн ажлыг идэвхжүүлэх
-Алтай сумыг хөшөөтийн уурхайн нөлөөллийн сумд оруулах
-Замын засвар үйлчилгээ, арчилгаанд анхаарах
-Сум орон нутгийн хилийн цэсийг сайжруулах зэрэг санал хүсэлтийг уламжилж, асуулт асуулаа.

Иргэдийн асуултад холбогдох албаны төлөөллүүд хариулт өгөв. Мөн Засаг даргын орлогч Э.Уртнасан санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, анхаарч ажиллана гэв. 

Аймаг орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд гар нийлэн ажиллаж буй шинээр томилогдсон удирдлагуудад ажлын амжилт хүсэхийн сацуу ирэх дөрвөн жил аймаг орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан иргэддээ танилцуулж, санал хүсэлтийн сонсож байгаад Алтай сумын иргэд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Мөн энэ үеэр сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. 

Өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн Засаг даргын албан даалгавар, аймгийн ХХААГ-аас өгсөн чиглэлийн дагуу тус сум нь аюулгүйн нөөцөд 594 уут гурилан хивэг, 640 боодол өвс бэлтгэсэн байна. 2024 оны жилийн эцсээр 518 малчин өрхийн 242 мянга гаруй толгой мал тоолуулжээ. 

Бодонч багийн 18 өрхийн 11250 толгой мал Мөст суманд отроор өвөлжиж байна. 

Одоогоор сумын нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй. Цасны зузаан тал газартаа 10 см, уулархаг газар, гуу жалгандаа 20-50 см зузаан цастай байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн, Алтай сумын ард иргэд, малчин өрхүүд өнтэй сайхан өвөлжиж байна.

9 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ