Дуут сумын иргэдэд “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөр танилцуулав

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна. 

Өнөөдөр /2025.01.16/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Дуут суманд ажиллалаа. 

4 хүн нарын зураг байж магад

Ажлын хэсэг:

-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
-Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
-Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.

2 хүн нарын зураг байж магад

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
-Онцгой байдлын газар,
-Цагдаагийн газар,
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
-Улсын Бүртгэлийн хэлтэс,
-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
-Байгаль, орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багтав. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. 

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус сумын хувьд өвөлжилт одоогоор хэвийн байна. Хөшөөтийн уурхайгаас нүүрсээ 100 хувь татан авч чадаагүйгээс сумын төвийн айл өрхүүдийн нүүрс дуусаж байгаа нь өнөөдрийн хувьд гол тулгамдаж буй асуудал гэдгийг орон нутгийн удирдлагууд онцлон танилцуулав.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүний дараагаар сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулав. 

Энэ үеэр аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.

2 хүн нарын зураг байж магад

Засаг даргын орлогч Л.Энхбаяр хэлэхдээ:

М.Амарсанаагаар ахлуулсан баг, хамт олон ирэх жилүүдэд:

-Баялаг бүтээгчдийг дэмжих замаар орон нутагт ажлын байр бий болгох,
-Алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж иргэдийн эрүүл мэндэд анхаарч ажиллах,
-Хүний хөгжил, боловсролын салбарыг хөгжүүлэх зэрэг олон чухал асуудалд анхаарч ажиллахыг гол зорилгоо болгосон. 

Тиймээс үйл ажиллагааны хөтөлбөрөө “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хэмээн нэрлэж нийт таван бүлэг 28 чиглэл, 300 гаруй зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

3 хүн ба цанаар гулгаж буй хүмүүс нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ