Дуут сум аюулгүйн нөөцөө хангалттай бэлтгэжээ

2 хүн ба булган шуба нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.01.16/ Дуут суманд ажиллаж байна.

хойд туйл нарын зураг байж магад

Ажлын хэсгийн бүрэлдэхүүний томилолтын нэг зорилго нь өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах явдал. Тиймээс тус сумын зарим малчин өрхөөр орлоо. Мөн сумын өвс тэжээлийн агуулахаар орж аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийн хадгалалттай танилцав.

Сумын Засаг дарга Д.Батсүхийн өгч буй мэдээллээр:


3 хүн ба галууны өдөн куртик нарын зураг байж магад

Дуут сумын хувьд өнгөрсөн жил зуншлага тааруу байсан учир бэлчээрийн ургамал муутай. Одоогоор өвөлжилт харьцангуй хэвийн байгаа ч өндөр уулын бүс нутагт хаваржилт хүндэрч болзошгүй. Тиймээс малчин өрх бүр бэлтгэлээ сайтар базаасан. Аюулгүйн нөөцөд байсан өвс тэжээлийг малчдад олгож дахин хүрэлцэхүйц хэмжээгээр татан нөөцөлжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Дуут сум нь 1700 гаруй хүн, 484 өрхтэй. Үүний 283 нь малчин өрх. Мал аж ахуйн гурван багт 111600 орчим мал өвөлжиж байна.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ