Гавьяат эмч Ж.Даваабал гуайд хүндэтгэл үзүүлэв

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон зурган бүлэг 70 зүйлтэй баталж байсан түүхтэй. 

Ховд аймгаас 18 хүн Ардын их хурлын депутатаар сонгогдон оролцсоны нэг бол Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал юм. 

БНМАУ-ын АИХ-ын депутат, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал гуайг аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Жамъяндорж, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ