БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шөн Минжүань энэ оны 01-р сарын 08-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга М. Амарсанаатай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга М.Амарсанаа Ховд аймгийн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Шэнь түүнийг шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, боомтын холболт, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ах дүү хотуудын солилцоо зэрэг асуудлаар санал солилцлоо гэж БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.