Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь “Криминалистикийн лаборатори”-той боллоо

Image may contain: 7 people, people standing, beard and outdoor

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь орон нутагтаа хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, ул мөр, эд мөрийн баримтанд дэвшилтэт технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн, зөв дүгнэлт гаргах, хэргийн газрын ул мөрийн үзлэг, шинжилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Криминалистикийн лаборатори”-ийг тохижуулж, өнөөдрөөс ашиглалтанд орууллаа. Криминалистикийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтнууд, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид оролцов.



Шүүхийн шинжилгээний албаны “Криминалистикийн лаборатори”-т баримт бичиг судлал, гарын мөрний шинжилгээ, мөр судлалын шинжилгээ, галт зэвсгийн шинжилгээ болон бусад үзлэг, шинжилгээг хийж гүйцэтгэх юм.

ВИДЕО:


Image may contain: one or more people and people sitting


Image may contain: outdoor

Image may contain: 5 people, people standing and outdoor



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ