Ховд аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “
Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу 07 дугаар сарын 02-ны өдөр “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар удирдан явуулсан бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 95 байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар оролцохоос 66.3 хувийн ирцтэйгээр хуралдав.
ВИДЕО:
Шуурхай зөвлөгөөний үеэр Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон Мянгад сумын “Алтан Хөхий” уулын Өндөр Хөхийн овооны төрийн тайлга, тахилга зохион байгуулах тухай, бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, сумын нутаг дэвсгэрт өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Ховд хотын гудамж, талбайн хог хаягдал, хогийн цэгүүдэд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Мөн аймгийн УЦУОШГ-ын дарга А.Энхзаяа орон нутгийн зуншлагын төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ.
Н.Лхагва