ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ХОНГИО БАГИЙН АНХНЫ “МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ МАЛЧИН” Л.БАТТУЛГАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Image may contain: 1 person, standing, sky, child, cloud and outdoor

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн харъяат Монгол Улсын гавъяат малчин Лувсаншаравын Баттулга Ховд хотноо хүрэлцэн ирэв. Түүнийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох болон гэр бүлийн гишүүд нь "Ховд Нисэх буудал" дээр тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

XII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнасан. Энэ үеэр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга “Монгол Улсын гавьяат малчин” цол хүртсэн юм.

Тэрээр “Улсын Аварга малчин” цол хүртсэнээсээ хойш 30 жилийн дараа хөдөлмөр зүтгэлээ дахин үнэлүүлж байгаа бөгөөд Эрдэнэбүрэн сумаас төрөн гарч байгаа анхны “Монгол Улсын Гавъяат малчин” юм.

Image may contain: 6 people, people standing, sky and outdoor

Image may contain: one or more people, people standing and outdoor

                                                                                                                                                        Н.Лхагва                

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ