2018 оны 07 дугаар сарын 03-нд уулаараа дуу цахилгаантай, хүчтэй бороо орсны улмаас Ховд аймгийн Жаргалант суманд үер бууж, тус сумын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах далан задарч улмаар Жаргалант сумын Наран, Рашаант багийн айл өрхийн хашаа байшин, гэрүүд үерт автсан мэдээлэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан энэ сарын 04-ний өдөр хуралдаж улмаар ажлын хэсэг үерт өртсөн айл өрхүүдээр явж цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсож шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Жаргалант сумын Наран, Рашаант багийн нутаг дэвсгэрийг хамарсан үерийн улмаас 14-18-р гудамжны нийт 64 айл өрх усанд автаж, хохирол амсаад байгаа юм.
Одоогийн байдлаар аймгийн Онцгой комиссын 4 ажлын хэсэг, Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Ч.Баатарсүхээр ахлуулсан 25 алба хаагч, 2 автомашинтай, Зам, гүүрийн засварын мэргэжлийн ангиас 10 алба хаагч, 2 автомашинтай, 6 ковш, Ховд аймгийн Жаргалант сумын аж ахуй нэгжүүдээс 4 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 60 иргэн, 10 автомашинтай, нийт 90 хүн, 24 техник хэрэгсэлтэйгээр үерийн улмаас эвдэрч нурсан хашаа хороо гудамж талбайг засварлан ариутгаж үерийн хор хохиролыг арилгах чиглэлээр 3 хоногийн турш ажиллаж байна.
ВИДЕО: