Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс авчирсан 4 тахийг Говийн их дархан цаазат газарт нутагшууллаа

Image may contain: sky, cloud, outdoor and nature

ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС 4 ТАХЬ ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ НУТАГШУУЛЛАА

"Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) авчирч унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа.

Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу 20 гаруй цаг тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн талд ачааны машинаар тээвэрлэн хүргэсэн юм.

No automatic alt text available.

Энэ удаагийн тахь нутагшуулах үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек , тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймаг, сумдын төлөөлөгчид оролцлоо.

Image may contain: 9 people, people standing

Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэгт Монгол орны Зүүнгарын говийн ихэнх нутаг буюу Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумын нийт 927.111.8 мянган га талбай, Алагхайрхан уулын БНГ-т 36400 га талбай хамрагдах агаад Монгол Алтайн нуруу, түүний салбар уулс, улсын хилийн дагуу орших Тахийн шар нуруу, Тахийн хөх өндөр, Хавтагийн уулсаар хүрээлэгдсэн хонхор тогооны хэлбэртэй, одой заган ой бүхий хужир мараалаг цайдам хотгор тогтоцтой нутаг юм.

Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэгт 42 овгийн 135 төрөлд хамаарах 204 зүйлийн ургамал, 213 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ. Түүнчлэн тахь, цоохор ирвэс, зүүнгарын даахай, сухайн чичүүл, давжаа алагдаага зэрэг нэн ховор амьтан болон хар сүүлт, зээр, аргаль, янгир, шилүүс зэрэг ховор амьтан тархан нутагшиж байна.

Image may contain: sky, outdoor and nature

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН "Б" ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН НУТАГТ 230 ОРЧИМ ТАХЬ ИДЭЭШИЛЖ БАЙНА

"Олон Улсын Тахь Групп" нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахь идээшилж байна.

Сүүлийн жилүүдэд Олон улсын тахь групп нь тахийн тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн цус сэлбэх зорилгоор гадаадын тахь үржүүлэх төвүүд, амьтны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, “Тахийн талд” тахь нутагшуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсны хүчинд тахийн сүрэг өсч байгаа. Тэгвэл “цаашид тахийн тоо толгойг өсгөж 500 хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэж Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар онцлон хэллээ.

Image may contain: 1 person, sky, outdoor and nature

Image may contain: 3 people, people standing, sky, outdoor and nature

Image may contain: 3 people, people smiling, people standing, sky, cloud, mountain, outdoor and nature

Image may contain: one or more people, people riding horses and outdoor

Image may contain: sky, cloud, mountain, outdoor and nature

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ