Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын “Эрэн хайх аврах анги” үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна



Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын “Эрэн хайх аврах анги” үүсэн байгуулагдсаныхаа түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Эрэн хайх аврах анги нь анх 1998 оны 5-р сарын 21-ний өдрийн Батлан хамгаалах сайдын 177 дугаар тушаалаар “Аврах отряд” нэртэйгээр хурандаа Ж.Сүрэнжавын удирдлага дор 5 албан хаагч, 2 авто машинтайгаар байгуулагдаж байсан байна. Өдгөө тус анги нь хошууч С.Даваажаргалын удирдлага дор 14 албан хаагчтайгаар гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах хор ургшгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох цогц арга хэмжээг баруун бүсийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. “Эрэн хайх аврах анги” үүсэн байгуулагдсаныхаа түүхт 20 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр аймгийн төв талбайд ёслолын жагсаал, ХДТ-т баярын хурал, хүндэтгэлийн концерт зохион байгуулав.

ВИДЕО:






















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ