Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав 17-р жарны “УРВУУЛАГЧ” хэмээх Шороон Гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө аймгийнхаа хамгийн өндөр настай зарим ахмад буурлуудын амар мэндийг нь айлтган золгож, хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал: Жаргалант сумын Баатархайрхан багийн иргэн 101 настай Чимэдийн Буурлаа гуайтай золгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Мөн Цамбагарав багийн иргэн 96 настай Мянгадын Эвшин, Магсаржав багийн иргэн 95 настай Эрхэмбаярын Уртнасан нартай золгож хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардуулжээ.
Манай аймагт 100-аас дээш настай ахмад настан 4, 95-аас дээш настай 14 ахмад энх тунх амьдарч байна.