Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас 13 суманд цагийн байдал хүндэрч эхэллээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа. Тухайлбал:Хаваржилт хүндэрсэн 13 суманд аймгийн аюулгүйн нөөцөөс 12 мянган боодол өвсийг 50 хувийн хямдралтай үнээр, 1400 уут тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр хуваарилахаар болжээ.
ВИДЕО:Өнөөдрийн байдлаар хамгийн их буюу Алтай 8 см, Үенч 7 см, Булган 6 см зузаан цастай, хамгийн бага буюу Ховд сумын нутгаар 1см цастай харин бусад сумдаар 2-5 см, хонхор, гуу жалгаараа 10-20 см зузаан цастай байна. Өвс ургамлын гарц сайтай учраас баруун 3 суманд хаваржилт, цагийн байдал төдийлөн хүндрээгүй харин бусад сумдад хүндхэн байна. Ялангуяа Манхан, Дарви, Зэрэг, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн сумдад илүү хүндэрч болзошгүй байна. Цаашид энэ сарын 8, 9нд уулархаг газраар, 13 нд нийт нутгаар цас орох ба 2-р сарын 22 хүртэл хүйтний эрч хэвээр хадгалагдах учраас мал хаваржилт улам хүндэрч зудын байдалд орж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулллаа.