Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллого Ховд аймагт явагдана



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогыг энэ оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн ЗДТГ,  Норвегийн тусламжийн байгууллага хамтран судалгааны баг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын тоологч нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалтыг  явуулж байна. Тус сургалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын мэдээлэл цуглуулалтад ажиллах 30 гаруй хүн хамрагдаж байна. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ