Жайка олон улсын байгууллагын
“Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд
“Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Тус төслийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр орон нутгийн иргэд, удирдлагуудыг чадавхжуулах зорилгоор 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн багийнхан 2018 оны 9-р сард Ховд аймгийн 1000 иргэнээс авсан санал асуулга, судалгаанд үндэслэн цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлсон байна. Үүний дагуу 2 сарын 20-ны өдөр аймгийн төвийн 7 сургуулийн
“Өсвөрийн аврагч” клубын 100 сурагчид
“Гамшгийн эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох сургалт” зохион байгууллаа.
ВИДЕО:
Мөн 2 сарын 21-ний өдөр Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудад
“Байгалийн гамшгийн талаар иргэдэд хүргэх мэдээлэл, гамшгийн үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар” сургалт зохион байгуулсан байна.