Хүн ам, орон сууцны тооллого 2020 оны 1-р сарын 9-өөс эхэлнэ



Монгол Улсын “Статистикийн тухай” хууль, “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуульд заасны дагуу Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын ажлыг 10 жил тутамд зохион байгуулдаг. УИХ-ын тогтоолоор ээлжит тооллогыг 2020 оны 1-р сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 7 хоногийн хугацаанд явуулахаар товложээ.
Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын Нарийн бичгийн дарга А.Амарбал Ховд аймагт ажиллаж байгаатай холбогдуулан 2 сарын 21-ний өдөр Аймгийн Засаг даргаар ахлуулсан тооллогын комисс хуралдлаа. Хурлаар "Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого”, “Байшин, орон сууцны 2019 оны тооллого”-ын бэлтгэл ажил, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-д үндэслэн дэд сангуудын мэдээллийг хооронд нь уялдуулан сайжруулж тооллого явуулах арга аргачлалын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Хүн ам, орон сууцны улсын тооллогыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдэд тооллого, судалгааны бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийнхээ дагуу холбогдох арга хэмжээг авч, харилцан уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ