“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтад 150 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа



Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жайка ОУБ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Ховд аймгийн Төрийн байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн хамрагдлаа.Энэ үеэр сургалтанд оролцогчдод хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэнийг хэлэх, тэдэнд төрийн үйлчилгээг хэрхэн ижил тэгш, хүртээмжтэй хүргэх талаар нэгдсэн мэдээлэл өгсөн юм.



Тус сургалтын сургагч багш нарын зүгээс Төрийн албан хаагчдад хандан “Сургалтаар олж авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах харилцаа, хандлагын талаарх зөв зохистой ойлголт, мэдлэгээ байгууллагынхаа үйл ажиллагаанд тусган ажиллах”-ыг зөвлөсөн юм. Энэхүү сургалтыг явуулснаар орон нутгийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, цаашлаад тэдэнд хандах нийгэм, олон нийтийн хандлагыг сайжруулах чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ