Төрийн худалдан авах ажиллагаанд цахим системийг ашиглана



Монгол улсын Засгийн газраас худалдан авах ажиллагааны үйл явцыг хурдан шуурхай, олон нийтэд хүртээлтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг боловсруулсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Орон нутгийн өмчийн газраас “ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМИЙН АШИГЛАЛТ” сэдэвт сургалтыг 02-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа.


Сургалтад сумдын Санхүү албаны дарга, нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит газрын удирдлага, холбогдох мэргэжилтэн, аймгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг оролцуулан цахим системийн төлөвлөлт, ашиглалт, үр дүнгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.



Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцлоо. Тэрбээр 2019 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бараа, ажил үйлчилгээний хэмжээ нэмэгдсэн, орон нутагт төсвийн зарим эрхийг шилжүүлсэн. Тийм учраас сум, байгууллагын санхүүгийн албаны дарга, нягтлан бодогчид ажлын сахилга хариуцлагаа өндөржүүлж санхүүгийн ил тод байдлыг хангах, худалдан авах ажиллагааны үйл явцыг хурдан шуурхай, олон нийтэд хүртээлтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ