Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-ын дарга Х.Өнөрхан “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг гардан авав.
Монгол Улсын Хууль зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Ховд сумын ЗДТГ-ын дарга Х.Өнөрханыг тус салбарын сайдын тушаалын дагуу “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан аж.
Түүний шагналыг зургаадугаар сарын 08-нд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд хүндэтгэлтэй гардуулан өгчээ. Х.Өнөрхан Улсад 32 жил ажилласан. Тэрбээр сум, орон нутагтаа хууль зүйн чиглэлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн тус сумын ЗДТГ-ын даргаар тасралтгүй 16 жил ажиллажээ.