Төрийн албаны тухай шинэ хуулийн 23-р зүйлд төрийн захиргааны тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалтнууд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байна гэж заасан байдаг.
Үүний дагуу төрийн албыг бэхжүүлж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Удирдлагын Академитай хамтран “Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт”-ыг сүүлийн 3 сарын хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тус сургалтад Ховд аймгийн төрийн байгууллагуудын удирдлагууд, сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар зэрэг 49 албан хаагч хамрагдаж, өнөөдөр /2020.06.08/ “Сертификат”-аа гардаж авлаа.