Анх 1973 онд баригдсан Ерөнхий боловсролын I-р сургуулийн сурагчдын дотуур байрыг тус сургуулийн багш, ажилтнууд 2007 онд хувьчлан авч 17 айлын орон сууцны зориулалтаар ашиглаж байсан. Харин 2019 оны хавар МХГ-аас уг барилгын ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлтийг гаргажээ. Иймд оршин суугчид тус барилгыг дахин төлөвлөлтөд оруулах тухай санал хүсэлтээ орон нутгийн удирдлагуудад уламжилсны үндсэн дээр газрыг нь чөлөөлж, дахин төлөвлөлт хийх эрхийг нь олгож, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж хамтран ажилласан байна. Үүний үр дүнд Ерөнхий боловсролын I-р сургуулийн дэргэд 35 айлын орон сууцны барилгыг “Асьфа констракшн” ХХК барьж гүйцэтгэхээр болж, өнөөдөр барилгын шав тавих ёслолыг зохион байгууллаа.
Тус компаниас сургуулийн багш, ажилтнуудад шинээр баригдах орон сууцны м.кв тутмыг зах зээлийн үнээс хямд буюу 1 сая төгрөгөөр худалдаалахаар төлөвлөсөн нь боловсролын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн чухал ач холбогдолтой ажил болж байгааг талууд онцолж байлаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.