“Наша песня” уралдаанд Ховд аймгаас оролцогчид дэд байр эзэлжээ



Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, UBS телевиз хамтран “Наша песня” орос дууны уралдааныг өнгөрсөн сард цахим хэлбэрээр зохион байгуулсан.
1941-1945 оны эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан  уг тэмцээнд аймаг бүрээс гоцлол дуучин болон найрал дууны хамтлагууд дайны сэдэвт дуугаар оролцсон аж.



Энэхүү тэмцээнд Ховд аймгийг төлөөлөн оролцсон иргэн Р.Дариймаа, Ч.Ваша нар дэд байрт шалгарчээ. Тэдний шагналыг  өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан гардуулан өгсөн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ